Түгээмэл асуулт хариулт
Бэлгийн картыг хаанаас авах вэ?
Та бэлгийн картыг сайт болон 7700-8686 утсаар захиалах мөн цэцэрлэгт хүрээлэнгийн замын эсрэг талын Парксайд салбараас мөн 50,000₮ -с дээш өөрийн хүссэн үнийн дүнгээрээ авах боломжтой.
Бэлгийн картыг яаж ашиглах вэ?
Та бэлгийн картаар хугацаа байхгүй манай бүх салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой
Захиалгад асуудал үүссэн бол ?
Хэрэв таны захиалга ирээгүй, дутуу, буруу ирсэн бол та 7700-8686 дугаараар эсвэл ZayaBilgee Club хуудсын чатаар холбогдоно уу. Хэрэглэгчийн үйлчилгээний мэргэжилтэн таны асуудлыг шалгаад 24 цагийн дотор эргэн холбогдох болно.
Teen zone гэж юу вэ ?
Бид сар бүрийн 1-ний өдөр 21 нас хүртэлх өсвөр настнуууддаа зориулан олон төрлийн үйл ажиллагаа хийх болно. Сар бүр өөр хөтөлбөр хямдралууд байх учраас та бүхэн санал хүсэлтээ манай ZayaBilgee Club хуудсын чатаар ирүүлээрэй.
Захиалгадаа бүтээгдэхүүн нэмж эсвэл хасч болох уу?
Та захиалгын төлбөрөө төлөөгүй байгаа тохиолдолд тухайн захиалгаа цуцлаад шинээр захиалга хийж болно. Харин захиалгын төлбөр хийгдсэн байгаа тохиолдолд захиалгад өөрчлөлт оруулах боломжгүй.
Хүргэлт хэзээ ирэх вэ?
Таны захиалга баталгаажсанаас 24-48 цагийн дараа захиалга өгсөн хаяг дээр хүргэгдэх болно
Зээлийн ямар нэгэн боломж байгаа юу?
Манай дээр Storepay болон Pocket zero, Lendmn, Toki, Hipay хүүгүй зээлийн үйлчилгээнүүд үйлчилж байна. Storepay 100,000₮ с дээш худалдан авалтанд- төлбөрөө 4 хувааж төлөх боломжтой Pocket zero 50,000₮-с дээш худалдан авалтанд- төлбөрөө 6 хувааж төлөх боломжтой Lendmn 100,000₮-с дээш худалдан авалтанд- төлбөрөө 4 хувааж төлөх боломжтой Toki-Credit болон Toki pay later ашиглан төлбөрөө 4 хувааж төлөх боломжтой