Баталгаатай бүтээгдэхүүн гэж юу вэ?
Бид солонгосын 50гаруй брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.
1. 100% Үйлдвэрээс нь шууд (Дундын зуучлагчгүй)
Бид ямар нэгэн хувь хүн эсвэл дамжуулан зардаг зах, дэлгүүрээс бараа авдаггүй. Зөвхөн солгонгос дахь үйлдвэрээс нь шууд өөрсдөө импортолдог. Баталгаа: Бүтээгдэхүүн бүр дээрх цуврал дугаараар (batch number) хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн болохыг нь баримтаар нотолж чадна.
2. Дэлхийн гоо сайхны тренд болон технологийн шинэчлэлтэй уялдаж, БНСУ-ын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ тогтмол сайжруулж байдаг. Үүнд:
Шинэ савалгаа: Хуурамч бараанаас сэргийлэх болон байгальд ээлтэй байх зорилгоор сав баглаа боодол тогтмол шинэчлэгддэг. Сайжруулсан найрлага: Үр дүнг илүү гаргахын тулд найрлагад байнга өөрчлөлт ордог. Үүнээс шалтгаалж бүтээгдэхүүний өнгө, үнэр бүтэц өмнөхөөсөө үл ялиг өөр байж болно. Тэмдэг тэмдэглээ: Тухайн улсын хууль тогтоомжоос хамаарч экспортын болон дотоодын барааны тайлбар бичиг, тэмдэглэгээ хоорондоо ялгаатай байдаг.
3. Хууль ёсны баталгаа
Манай бүх бүтээгдэхүүн монголын гааль болон хяналт шалгалтаар орж, борлуулах албан ёсны зөвшөөрөл авдаг. Бид таны эрүүл мэндийн өмнө бүрэн хариуцлага хүлээдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс шууд “Албан ёсны эрхийн гэрчилгээ”-ээр баталгаажсан байдлаар нийлүүлэгддэг.