butsaaltiinjuram
- Үйлчлүүлэгч худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй.
- Бараа бүтээгдэхүүний худалдан авалтын буцаалтыг төлбөрийн баримтыг үндэслэн, худалдан авалт хийснээс хойш 48цагийн дотор хийлгэх боломжтой
- Бараа бүтээгдэхүүн буцаах болон солих тохиолдолд зөвхөн худалдан авалт хийсэн салбар дээр хийнэ.
- Веб сайтаар захиалж авсан бүтээгдэхүүнийг урьдчилж мэдэгдсэнээр салбар дэлгүүр дээр буцаах болон солих боломжтой./Буцаалт хийх хүсэлтээ Zayabilgee пэйж хуудасны чат болон 7700-8686 утсаар ажлын өдрүүдэд 10:00-19:00цагийн хооронд илгээнэ үү/
- Нүүр будалтын бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй тул өнгө сонголт бүтцийг сайтар судалж худалдан авалт хийнэ үү.
- Бусад дэлгүүр болон гэрээт борлуулагчдаас авсан бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй тул та сонголт хийхдээ анхаарна уу.
1.Барааг Буцаах Нөхцөл
1.1 Худалдан авалт хийсэн төлбөрийн баримт цаасан хэлбэрээр байх
1.2 Буцаах барааны лац хөндөгдөөгүй,хайрцаг сав гэмтэлгүй байх
1.3 Төлбөрийн баримтыг бүртгүүлээгүй байх
1.4 Харшилсан тохиолдолд:
1.4.1 Харшилсан гэдгийг нотлох мэргэжлийн эмчийн онош болон тамга, гарын үсгээр баталгаажуулсан бичигтэй байх
2. Барааг Cолих Нөхцөл
2.1 Үйлдвэрийн алдаатай эсвэл бүтээгдэхүүний бүтцэд өөрчлөлт орсон.
2.2 Веб сайтаар захиалсан бүтээгдэхүүн буруу очсон,худалдааны зөвлөхийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хэрэглэгчдэд буруу бүтээгдэхүүн өгч явуулсан.
Барааг буцаах нөхцөлийг хангасан тохиолдолд компанийн Санхүүгийн албанаас 5 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд төлбөрийг шилжүүлнэ.
Бүх нийтээр амрах тэмдэглэлт өдөр таарч байвал дараагийн ажлын өдөр буцаалтыг хийнэ.