.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.jpg?h=4cd7b0e974def6f4a0a29e56a91706bd88b1d7d7)
365 өдрийн турш нарны тостой хамт
Хайр найргүй халуун илчээрээ төөнөх зуны улиралд л нарны тосыг түлхүү хэрэглэдэг гэж бидний ихэнх нь эндүүрдэг. Гэтэл бид нарны тосыг дөрвөн улирал, 365 хоногийн турш түрхэх ёстой. Нарны тосны гол үүрэг нь арьсыг нарнаас ирэх хэт ягаан туяанаас хамгаалах зорилготой. Хэт ягаан туяа нь арьс түлэгдэх болон арьсны хөгшрөлтөд маш ихээр нөлөөлөхийн зэрэгцээ нөсөө толбо үүсгэдэг. Тэр ч бүү хэл арьсны хорт хавдар тусахад маш том нөлөө үзүүлдэг. Тиймээс арьсаа залуу хэвээр нь хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол нарны тосыг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй ба тос түрхэлгүйгээр наранд таван минут л болоход таны арьс гэмтэж эхэлдэг байна.
НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯА ГЭЖ ЮУ ВЭ?
Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Эдгээрийг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэж тэмдэглэдэг.
UVA буюу урт долгионы туяа нь дэлхийн гадаргуу дээр тусах хэт ягаан туяаны 95% эзэлдэг бөгөөд үүл, шил, эпидермест (арьсны өнгөн давхарга) нэвчдэг. Дунд долгионы туяанаас ялгаатай нь өвдөлтгүй үйлчилдэг ба арьсанд маш гүн нэвчиж, дермис эсүүдэд (арьсны хамгийн зузаан давхарга буюу жинхэнэ арьс) хүрдэг байна. Цацраг туяа нь чөлөөт радикалуудын солилцоог өдөөж, нөлөө нь дараах байдлаар илэрнэ.
-Арьсны уян хатны чанар алдагдаж,үрчлээс үүднэ
-Наранд хэт мэдрэмтгий болно
-Нөсөө толбо үүснэ
-Арьсны хорт хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болно
UVB буюу дунд долгионы туяа нь дэлхийн гадаргуу дээр тусах хэт ягаан туяаны 5% бүрдүүлдэг ба их хэмжээний энерги агуулдаг тул тэдгээр нь үүл, шил зэрэгт саармагждаг байна. Дунд долгионы туяа нь эпидермест нэвчих чадвартай бөгөөд дараах үр дагаварт хүргэнэ.
- Наранд түлэгдэх
- Нарны харшил
- Эсийн өөрчлөлтөнд нөлөөлж арьсны хорт хавдрын эсийн өдөлтийг өдөөнө
UVA болон UVB туяанаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол нарны тосыг хэрэглэж хэвших юм.
SPF гэж юу вэ?
Энэ нь Sun Protection Factor (нарнаас хамгаалах хүчин зүйл) гэсэн гурван үгийн товчлол юм. SPF нь UVB туяанаас хамгаалах үйлчилгээтэй байдаг, харин UVA
туяанаас хамгаалдаггүй байна. Нарнаас хамгаалах 4 түвшин байна: SPF 50+ (маш өндөр), SPF 50-30 (өндөр), SPF 25-15 (дунд), SPF 6-10 (бага). Эдгээр тоо нь
нарнаас хамгаалах хүчин зүйлийн үйлчлэх хугацааг зааж өгнө. Тодруулбал, хамгаалалтгүй байгаа тохиолдолд нарны туяа 10 минутын хугацаанд арьсыг түлдэг бол SPF 15 нь 15 дахин урт хугацаанд буюу 2,5 цаг орчим арьсыг хамгаалах боломжтой байдаг аж. Гэвч SPF 50-тай нарны тос нь бүтэн өдрийн турш таныг нарны туяанаас хамгаална гэсэн үг биш. Үр дүнтэй хамгаалалтын тулд 2-3 цаг тутамд дахин түрхэхийг зөвлөдөг байна. Үүний зэрэгцээ өндөр SPF-тэй нарны тос нь арьсыг UVB туяанаас хамгаалах чадвар нь өндөр байна. Тодруулбал, SPF 15 – 93% хүртэлх, SPF 30 – 97% хүртэлх, SPF 50 – 98% хүртэлх хамгаалах чадвартай. Өндөр хамгаалалттай бүтээгдэхүүнийг хүүхдүүд, цайвар арьстай хүмүүс, бие дээрээ их хэмжээний мэнгэтэй хүмүүс хэрэглэхийг зөвлөдөг.
PA гэж юу вэ?
PA нь UVA туяанаас арьсыг хамгаалах зэргийн үзүүлэлт юм. Савлагааны дээр энэхүү үзүүлэлт дараах байдлаар тэмдэглэгдэнэ.
-PA+ нь UVA туяанаас бага хэмжээнд хамгаална
-PA++ UVA туяанаас дунд хэмжээнд хамгаална
-PA+++ UVA туяанаас өндөр хэмжээнд хамгаална
-PA++++ UVA туяанаас маш өндөр хэмжээнд хамгаална
Chemical болон physical нарны тос ямар ялгаатай вэ?
Нарны тосыг chemical (химийн) болон physical (механик) гэсэн хоёр төрлийн найрлагаар гаргаж авдаг.
-Physical нарны тос нь арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж хэт ягаан туяаг ойлгох үйлчилгээтэй. Эмзэг, мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой. Найрлагадаа цайрын исэл, титаны давхар исэл зэргийг агуулна. Цайрын исэл нь арьсыг UVA, UVB туяанаас зэрэг хамгаалах чадвартай юм.
-Chemical нарны тос нь химийн урвалын тусламжтайгаар нарны хэт ягаан туяаг арьсан доор дулаан болгон хувиргадаг. Гэвч өдрийн турш арьсан доор ялгарч буй дулаан нь нөсөө толбо үүсгэх магадлалтай.
Нарны тосыг хэрхэн зөв хэрэглэх вэ?
-Нэг удаад ойролцоогоор 5мл (цайны халбага) хэмжээтэй хэрэглэнэ.
-Гадагш гарахаас өмнө 10-15 өмнө хэрэглэх нь тохиромжтой.
-Жигд түрхэнэ.
-2-3 цаг тутамд нарны тосыг сэргээж хэрэглэнэ.












.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)








.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)