.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

Цайруулах үйлчилгээтэй орц найрлагууд
Зун дуусаж бид арьсаа эргээд цайруулах хэрэгтэй болдог. Наранд борлож, нөсөө толбо тодорсон энэ үед энгийн арьс арчилгаанаас арай илүү чармайлт гаргах шаардлагатай. Тэгвэл арьс цайруулах, өнгийг сэргээхэд чухал орц найрлагуудыг та бүхэндээ хүргье.
1. Витамин Ц- Энэхүү найрлага нь байгалын идэвхитэй найрлага бөгөөд арьсыг цайруулах хамгийн үр нөлөөтөй найрлага юм. Бидний эргэн тойронд байдаг чөлөөт радикалиуд эсийг гэмтээж, эсийн хөгшрөлтөд хүргэж, улмаар үрчлээ, нарийн үрчлээс, унжилт зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Витамин Ц нь антиоксидант найрлага учраас чөлөөт радикал эрүүл, залуу эсийг гэмтээхээс урьтаж тэмцэж, устгадаг. Таны арьсыг ‘дархлаатай’ байлгана. Ингэснээр коллаген үйлдвэржүүлэлтийг дэмжиж хөгшрөлтийн эсрэг тэмцэх ба батганы сорви, нөсөө толбыг бүдэсгэж арьсны өнгийг жигдэлдэг.
2. Ниацинамид- нэгэн төрлийн В3 амин дэм ба арьсыг цайруулах, чийгшүүлэх, өнгөн давхаргыг хамгаалах үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэхийн зэрэгцээ арьсны цусны эргэлтийг сайжруулан, улайлт, нүхжилтийг багасгаж, нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг шидэт найрлага юм. Ихэвчлэн цайруулах бүтээгдэхүүн, тэжээлийн маск, серум төрлийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг ба бүтээгдэхүүний шошго дээр Niacinamide, Nicotinamide болон Vitamin B3 хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
3. Galactomyces – энэхүү найрлагыг тэр болгон мэддэггүй ч гэсэн цайрулах хөгшрөлтийн эсрэг гар аргаар хийж авдаг найрлага юм. Энэ нь Саке исгэх үйл явцаас гардаг нэг төрлийн исгэмэл дайвар бүтээгдэхүүн. Япон, Солонгосын арьс арчилгааны ертөнцийн энэхүү “од” найрлага нь амин хүчил, амин дэм, эрдэс бодисуудаар баялаг. Найрлагыг исгэх үйл явцын ачаар молекулууд жижгэрсэн байдаг тул арьсны гүнд шингэж, эсийн түвшинд үйлчилдэг. Арьсны өнгийг жигдлэх, хөгшрөлтийн эсрэг, цайруулах, батга үүсгэгч бактерийг устгах, өргөссөн нүхийг багасгах, арьсны ерөнхий гадаргууг сайжруулах үйлчилгээтэй.












.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)








.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)