.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

Арьсны төрөл тодорхойлох
Та арьс арчилгаандаа анхаарах хамгийн чухал хүчин зүйл бол арьсны төрөл юм. Тослог, Хэвийн, Холимог, Хуурай, Эмзэг мэдрэмтгий гэсэн үндсэн таван арьсны төрөл байдаг бөгөөд эдгээр төрлүүд нь өөрийн гэсэн давуу, сул талуудтай байдаг. Хүн бүрт зайлшгүй ( Цэвэрлэгч, Чийгшүүлэгч, SPF ) шаардлагатай байдаг ч арьсны төрлөөс шалтгаалж тохирох сайн найрлага нь өөр өөр байдаг. Тиймээс та өөрт тохирох онцгой орц найрлага, бүтээгдэхүүнийг хүсч байвал та өөрийнхөө арьсны төрлийг ойлгож мэдэх нь чухал юм.
~1ш нимбэгний шүүсэн дээр 125мл нэрмэл ус дараа нь 1 том халбага оливын тос хийж холино. Үүн дээр 3ш мөс хийж хайлтал нь байлгасны дараа урьдчилж сайтар угаасан нүүрэндээ түрхэж өгнө. 3 цагийн дараагаар хөвөнгөөр духаа үрнэ. Дахин шинэ хөвөнгөөр хамар, эрүүгээ тус тус үрнэ.
Хэрэв 3н хөвөн цэвэрхэн байвал хуурай
Хөвөн бараан өнгөтэй болсон бол тослог
Бага зэрэг бараан байвал холимог арьс гэдгийг мэдэж болно.
~Илүү хялбар аргаар арьсаа тодорхойлох нь: Нүүрээ угаагаад арчихгүйгээр хатаана. 30минутын дараагаар хэрэв таны арьс тослогтсон байвал тослог, таталдаж аргасан бол хуурай, ямар нэг өөрчлөлт илрээгүй бол хэвийн, улайж хорсох хандлагатай бол эмзэг юм.
~Тослог арьс
Тослог арьс нь арьсны байгалийн тос болох sebum-ийг дунджаас өндөр ялгаруулдаг онцлогтой. Энэхүү илүүдэл тослог нь арьсыг гялалзсан эсвэл тослог харагдуулдаг бөгөөд ихэвчлэн хар батга, нүхжилт үүсэх томрох зэрэг асуудал бий болдог. Нүх сүв бөглөрөх нь батга гарах гол шалтгаан байдаг тул тослог арьстай хүмүүст батга гарах магадлал өндөр байдаг.
~Хуурай арьс
Хуурай арьс нь тослог арьсны эсрэг байдаг бөгөөд энэ нь хангалттай тослоггүй арьс юм. Хуурай арьс хүчтэй хуурайшилт бий болгож цаашлаад арьс хагарах, гэмтэж эмзэгшихэд хүргэдэг.
~Холимог арьс
Хэсэгчилж хуурайшилт явагддаг ба тослог гэсэн шинж чанартай арьс гэж тодорхойлдог. Ихэнхдээ холимог арьстай хүмүүсийн Т-бүс ( дух, хамар, эрүү ) илүү тослогтой байдаг бол хацар нь илүү хуурай байдаг.
~Эмзэг арьс
Эмзэг арьс нь стресст өртдөг хүчин зүйл мөн түүний арьсны бүтэц мэдрэмтгий байдаг. Зарим хүмүүс стресст өртөх үед л бага зэргийн цочролыг мэдэрдэг бол арьс илүү хүчтэй үйл явцтай тулгардаг. Стрессийн үед арьсны гадна давхаргийн хамгаалах коллаген эсийн бүрхүүл нь суларч гэмтэх эмзэгших, улайлт, загатнах, таагүй мэдрэмжтэй байнга тэмцдэг.
~Хэвийн арьс
Арьс хэвийн гэдэг нь балансийн тэнцвэртэй, байнгын асуудалгүй арьсыг хэлдэг.
Хүний арьс бүх насаараа нэгэн төрлийн байна гэсэн ойлголт байдаггүй ба орчны хуурай агаар, нарны туяа, гормоны өөрчлөлт, сарын тэмдгийн үечлэл, дотор эрхтний үйл ажиллагаа, улирлын эрс тэс байдал зэргээс хамаарч өөрчлөгдөж болох тул арьсаа тухайн үедээ зөв тодорхойлж арчлах хэрэгтэй. Хэрэв та арьсныхаа төрлийг бүрэн гүйцэд тодорхойлж чадахгүй байгаа бол мэргэжлийн эмч, гоо сайханч нарт хандаж тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар оношлуулаарай.












.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)








.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)