.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

Арьс арчилгааны анхан шат
Арьсны хэвийн байдлыг хангаж эрүүл өнгөлөг байлгахад гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна арьсаа зөв арчлах нь чухал aч холбогдолтой байдаг.
-Анхан шатны арьс арчилгаа нь арьсыг цэвэрлэх, чийгшүүлэх тэжээл өгөх,гадны нөлөөнөөс хамгаалах гэсэн 3 алхамаас бүрдэнэ.
1 алхам-Цэвэрлэгээ
Бүтээгдэхүүн -тосон цэвэрлэгч,хөөсөн цэвэрлэгч,гуужуулагч,цэвэрлэгч ус. Арьсны төрлөөс хамааран өөрт тохирсон цэвэрлэгчийг сонгох нь зүйтэй. Сайн цэвэрлэгдээгүй арьс гоо сайхны бусад үйлчилгээг муу хүлээж авдаг. Цэвэрлэгээг өглөө үдэш болгон тогтмол хийж байх хэрэгтэй.
2 алхам-Чийгшүүлэлт, тэжээл өгөх
Бүтээгдэхүүн-тонэр,эссэнсэ, сэрүм, ампуль,мист,маск, чийгшүүлэх тос, шөнийн тос. Эрүүл арьс чийгшилт сайтай байдаг. Аль ч төрлийн арьсны чийгийн хэмжээ буурах нь үрчлээтэж хөгшрөх үндсэн нөхцөл болдог.
3 алхам -Хамгаалах / Бүтээгдэхүүн-Нарны тос
Яагаад нарны тос чухал вэ? Нарны тос нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах бөгөөд нөсөө толбо үүсэх, өнгөө алдах, үхжих зэрэг эрсдэлээс хамгаалж залуу төрхөө удаан хадгалахад тусална.












.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)








.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)