.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

ZayaBilgee албан ёсны эрхтэй брэндүүдийн модель инфлюенсерүүдийн арьс арчилгааны тухай
Age 20's брэндийн нүүр царай инфлюенсер KIM MIN GYU
Өмнөд Солонгосын жүжигчид, дуучид зөвхөн уран бүтээлээрээ төдийгүй загвар болон гоо сайхнаараа ч олны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ удаа солонгосын айдол, Age 20's брэндийн инфлюенсер Ким Мин Гю-ний хэрхэн арьсаа арчилдаг, ямар бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэг, эрүүл арьсны нууцтай нь танилцацгаая.
1. Нарнаас хамгаалах тосыг өдөр бүр тогтмол хэрэглэж заншдаг гэнэ. Нарны хэт ягаан туяанд өртөх нь хөгшрөлтийн шинж тэмдгийг хурдасгаж наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг байна. Мөн арьсны гадна талын хамгаалах бүрхүүлийг гэмтээж арьс амархан улайж эмзэгшиж үрэвсэх аюултай юм байна шүү. Нарны шууд болон шууд бус тусгалд зориулж химийн найрлагагүй нарнаас хамгаалах тосыг өдөр бүр хэрэглэхийг зөвлөж байна.
2. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж усанд сэлэх дуртай. Уран бүтээл ажил ихтэй завгүй өдрүүдэд эрч хүч, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэхийн тулд долоо хоногт дор хаяж 3-4 удаа дасгал хийхийг хичээдэг. Дасгал хийснээр арьсны эрүүл мэндэд ямар чухал ач холбогдолтой гэдгийг маш сайн ойлгож мэдсэн гэнэ шүү. Гоо сайхны дэглэмдээ дасгалын дэглэм нэмснээр батга үрэвсэлийн эсийг цэвэрлэхэд тусалдаг коллагенийг бий болгож хүчилтөрөгч, шим тэжээлээр дүүргэдэг. Харин арьсны коллаген үүсгэдэг эсүүд /Фибробластууд/- бөгөөд дасгал хөдөлгөөн дутагдсанаар идэвхигүй болж арьс суларч, хуурайшиж, үрчлээ үүсгэдэг байна. Тиймээс тогтмол дасгал хөдөлгөөн нь бие болон сэтгэцийн эрүүл мэндэд тустай байдаг бөгөөд гоо сайхан арьс арчилгаанд сайн хамгаалалт, арьсны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх анагаах ач тустай юм байна.
3. Ким Мин Гю- ийн өдөр тутмын хэрэглэх дуртай бүтээгдэхүүнүүд нь Age 20's брэндийн sun cream, pact, base, biomelift cream юм.












.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)








.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)