.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
ZayaBilgee албан ёсны эрхтэй брэндүүдийн инфлюенсерүүдийн арьс арчилгааны тухай
Хэрэв таны арьс амархан хуурайшдаг батга гарамтгай эмзэг мэдрэмтгий бол таньд дараах нийтлэл тусалж чадна гэдэгт итгэж байна.
Өмнөд солонгосын жүжигчин загвар өмсөгч Ро Юн Со нь Бидний блюз, Романс дахь сүйрлийн курс, 20р зууны охин киноны дүрүүдээр алдартай. Dr.Jart брэндийн нүүр царай, солонгосын гоо сайхны эрэлттэй шинэ төрх. Тэрээр нимгэхэн, амархан эмзэгшдэг арьстай тул Dr.Jart брэндийн CICAPAIR- цуврал бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх дуртай бөгөөд арьс арчилгаандаа дараах зүйлсийг маш сайн баримталдаг.
1. Сайн унтаж амрах: Орой бүр дор хаяж 7-8 цаг тайван унтаж амрах хэрэгтэй: Энэ үед бие махбодь өөрийгөө нөхөн сэргээх үйл явц явагддаг. Бүхэл өдрийн турш нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсны өдөр тутмын гэмтлийг нөхөх зэрэг нойрны үед эд эсийн нөхөн сэргэлт үүсдэг. Сайн унтаж амарсанаар арьс нөхөн төлжүүлэлтэнд маш сайн эерэг үр дүнд хүргэхээс гадна кортизомын сөрөг нөлөө, стрессийн үед нэмэгдэж болох эпинефрин, норэпинефрин зэрэг муу сөрөг нөлөөг бууруулдаг.
2. Өөрөө өөрийгөө хайрлаж, стрессээс гаргаж байх: Бид стресстэй ертөнцөд амьдарч байгаа тул та дуртай номоо унших, массаж хийлгэх, дасгал хийх, усанд орох, саун эсвэл бясалгал хийх гэх мэт өөрийгөө хайрлаж тайвшруулах бүх зүйлийг хийж чадна. Хүн стресст орсон үед арьсны гадна талын хамгаалалтын давхарга мууддаг. Арьсны жижиг гэмтлүүд арьсруу бактерийг нэвчих боломжийг олгодог. Стресс илүү хүчтэй батгийг гаргадаг.












.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)








.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)