.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

Нөгөө л нэг нөсөө толбонд
Хүүхэд байхад бид хэчнээн өөгүй жигд арьстай байдаг билээ дээ. Харин он цагийн аясаар нөсөө толбо гарч ирсээр нэг л мэдэхэд том жижиг бор, хүрэн төрөл бүрийн мэнгэ, сэвх, нөсөөтэй болчихдог. Нэгэнт тогтсон нөсөө толбыг арилгахад хэцүү ч нэмж гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх нь чухал. Мөн нөсөө бүдгэрэх нь удаан хугацааны үйл явц учир тэвчээртэй арьс арчилгаа хийхийг зөвлөж байна.
Нөсөөжилтын эсрэг авах арга хэмжээ
1. Ниацинамид: Ниацинамид буюу витамин В3 нь нөсөөжилтын эсрэг маш хүчтэй үйлчилдэг батлагдсан эмчилгээ юм. Меланоцит эсээс ялгарах меланиныг арьс луу зөөрлөгдөх үйл ажиллагааг саатуулах үйлчилгээтэй бөгөөд нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаална. Судалгаанаас харахад ниацинамидыг 4 долоо хоног хэрэглэхэд нөсөөжилтын эсрэг үр дүнгээ үзүүлж эхэлдэг.
2. Ретинол: Ретинол буюу А амин дэм нь эсийн ургалт болон ялгаран хөгжил идэвхжүүлэх тул шинэ эсүүд дахин үүсч, үүссэн нөсөө толбо хурдан арилах боломжийг олгодог. Меланины нийлэгжилтийг идэвхжүүлдэг тирозиназа ферментийн идэвхийг дарангуйлдаг. Энэ нь эргээд арьсыг гэрэлтсэн, бат бөх, эмзэгшил багатай болгоно. А амин дэм нь ниацинамидыг бодоход бага хугацаанд нөсөөжилтын эсрэг үр дүнгээ үзүүлж эхэлдэг. Ретинол хэрэглээд наранд гарахад арьсыг илүү мэдрэмтгий болгодог тул шөнийн цагаар түрхэхэд илүү тохиромжтой. Гэхдээ өдөр түрхэхийг хүсвэл дор хаяж SPF 30 нарны тос түрхээрэй.
3. Витамин С: Витамин С нь антиоксидантаар баялаг ба бараан нөсөө толбыг бүдгэрүүлж цайруулах шинж чанартай. Меланины нийлэгжилтийг идэвхжүүлдэг тирозиназа ферментийн идэвхийг дарангуйлдаг. Мөн түүнээс гадна хүрээлэн байгаа гадаад орчны чөлөөт радикалууд, бохирдол, нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг. С витаминыг арьс арчилгаандаа хэрэглэж эхэлснээс хойш 2 сарын дараагаас үр дүн гарч эхэлнэ. Гадаад орчны нөлөөллөөс хамгаалдаг тул өглөөд түрхвэл илүү тохиромжтой.
4. AHA'S ( ALPHA HYDROXY ACIDS ) Арьсны давхарга бүр өөр төрлийн эсээс бүрддэг бөгөөд эпидерм буюу хамгийн гаднах давхарга тогтмол солигддог. Энэ үйл явцыг АНА нь дэмжиж, үхэжсэн эсийг гуужуулах, шинэ эсийг үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. АНА - аар гуужуулсны дараа арьс тань сэргэж
зөөлөн болж, чийгшлээр маш сайн хангагдана. AHА нь ихэвчлэн витамин С-ийн найрлагатай байдаг тул Ретинолтой хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
5. Гиалуроны хүчил: Гиалуроны хүчил нь ретинол шиг чийгшүүлж, эсийн эргэлтийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ. Антиоксидант агууламж өндөртэй тул коллагены нийлэгжилтийг ихэсгэж арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсыг залуу, толигор байлгана. Гэсэн хэдий ч дангаар нь ашиглахад тийм ч үр дүнтэй биш юм. Тиймээс нөсөөжилтын эсрэг витамин С эсвэл ниацинамидтай хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй.












.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)








.jpg?h=be71fe7a57e57d30f36bc1f02569a04bbe711c3f)